Ховдод хийн түлш цэнэглэх станц барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-24 13:32:00

Дашваанжил ХХК-нийн  хийн түлшний компани  Говь-Алтай, Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд, Ховдын Булган суманд  хий цэнэглэх  салбаруудаа  байгуулж байна. 

Тус компанийн захирал Н.Баатаржав Ховд аймагт ажиллах үеэр нь уулзлаа. Тэрээр “Газрын тухай хуулийн дагуу зөвшөөрөл авч, зураг төсөл бэлтгэл ажлаа эхэлж өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймгийн хийн түлш цэнэглэх салбар бэлэн боллоо.  Ховд аймгийн авто машинууд болон ахуйн хэрэглээний  хийн түлш  цэнэглэх барилгын  ажил 90 хувьтай явж байна. Манай компани хийн түлшний анхдагч салбар учир аймгийн төв, сумдад тавих шаардлага байна гэсэн санал манай компанид  ирдэг. 2013 оны сүүлчээс ихэнх  аймгуудад авто машин хий цэнэглэх станцтай болгосон. Одоо Ховдын Баатархайрхан нэртэй салбарын барилгын 80 хувийг хийгээд байна. Ховд аймгийн хэрэглэгчдэд хандаж хэлэхэд манай компани Ховд дахь Баатархайрхан салбар газ хийн баллон, хийн аккумлятор яаж ашиглах талаар 24 цаг ажиллах утасны дугаартай байна” гэлээ

Дашваанжил хийн түлш цэнэглэх компанийн ерөнхий диспетчерийн алба Улаанбаатар хотод 21 аймагт салбараа хянаж ажилладаг, хэрэглэгчид  Голомт банкны  аль ч салбараар дамжуулаад лизингээр үйлчлүүлэх боломжтой юм байна.

Хийн түлшний хэрэглээ нь хотын агаарын бохирдол бидний дунд  шүдний өвчин болоод байгаа утааг бууруулах үүрэгтэй, байгальд ээлтэй технелоги учир олон давуу чанаруудтай ажээ.

Дашваанжил ХХК 2013 оны сүүлчээс эхлээд төлөвлөгөөний дагуу ажиллаж өнөөдрийн байдлаар Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Төв, Налайх, Дархан, Хөвсгөл, Булган, Завхан, Төв,Сэлэнгэ зэрэг аймаг хотуудад хий цэнэглэх ажлаа эхлүүлж, 80 хувийг хийж дуусгажээ . 

Одоо баруун тал руу Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Увс, Ховдын  Булган аймгуудын хийн түлш цэнэглэх станцуудын барилгын ажил дуусч,  тун удахгүй  дээрх аймгуудад  хий цэнэглэх туршилтаа эхлэх юм байна.

 Ховд аймаг А.Бямбасүрэн

Related news