Ахлах дэслэгч Г.Энхтүвшин дэд байрт шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-02 08:24:12

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. “Шилдэг хэсгийн байцаагч-2020" тэмцээнд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Алтанбулаг сум дахь Цагдаагийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Энхтүвшин амжилттай оролцож, дэд байрт шалгарсан байна.  

Энэхүү тэмцээнд төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 38 байгууллагын 38 алба хаагч оролцжээ. Тэмцээнд оролцсон алба хаагчид хууль эрх зүй, гадаад хэл, компьютерийн мэдлэг, бие бялдар, ур чадвар гэсэн төрлүүдээр өрсөлдөж, ур чадвараа сорьсон аж. Эдгээр төрлүүдэд ур чадвараа дайчлан амжилттай оролцсон Алтанбулаг сум дахь Цагдаагийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Энхтүвшин “Шилдэг хэсгийн байцаагч-2020" тэмцээний дэд байрын шагналыг хүртсэн байна. Тэмцээнийг Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас зохион байгуулжээ.  

Related news