Гэдэсний халдварт өвчнөөр өвчлөгсдийн 70 хувийг 0-9 насны хүүхэд эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-26 09:02:18

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар нь “Гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдэвт өдөрлөгийг  Тирлик захад зохион байгууллаа.

Хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор тус  өдөрлөгт  “Гарын ариун цэврийг сахья” нэртэй нийт 800 гаруй  гарын авлага санамж хуудас тараажээ. 

Тус аймгийн хэмжээнд 2016 оны эхний таван сарын байдлаар нийт 23 гэдэсний халдварт өвчин бүртгэгдэж үүнээс хоолны хордлогот халдварт өвчин 16, цусан суулга буюу дизентерия гурван, гар, хөл, амны өвчин дөрвөн зэрэг тус тус бүртгэгдсэн байна. Гэдэсний халдварт өвчнөөр өвчлөгсдийн 70 хувийг 0-9 насны хүүхдийн өвчлөл эзэлж, гэдэсний халдварт өвчин тууштай буурахгүй байна. Зонхилон тохиолдож байгаа халдварт болон халдварт бус өвчний шалтгаан нь хувь хүний эрүүл мэндийн боловсрол амьдралын  хэв маяг, зан үйлээс 50 хувь, гадаад орчноос 25 хувь, удамшлаас 15 хувь, эрүүл мэндийн үйлчилгээнээс 10 хувь хамаардаг гэж ДЭМБ үздэг байна.

Ш.Айзаря

 

Related news