Төрийн албаны шалгалтад орсон 149 иргэнээс 49 нь тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-26 17:39:43

Говь-Алтай аймгийн Төрийн албаны зөвлөлөөс зарласан төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах ээлжит мэргэшлийн шалгалт саяхан боллоо.

Аймгийн хэмжээнд 39 сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан иргэдийг бүртгэн оролцуулсан байна. Дэс түшмэлийн 14 ажлын байранд 16 иргэн бүртгүүлснээс 7 иргэн тэнцэж 6 байрыг нөхжээ. Туслах түшмэлийн 25 ажлын байранд 133 иргэн бүртгүүлснээс 42 нь тэнцэж 12 ажлын байрыг нөхсөн байна. Шалгалтанд орсон 149 иргэний 49 нь л тэнцсэн ажээ. Энэ удаагийн шалгалтыг иргэдийн төлөөлөл дэлгэцээр харж байх бололцоог бүрдүүлснээрээ онцлог байжээ.

                                                                                          Говь-Алтай аймаг Ш.Цоодол
                             
 

Related news