Унадаг дугуй сонирхогчдын аймгийн аваргыг шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-05-29 02:43:24

Унадаг дугуй сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах “Унадаг дугуйтай Өвөрхангайчууд” уралдааныг 6 сарын 2-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Уралдааныг Өсвөр үе буюу 15-17 нас, 18-аас дээш нас гэсэн хоёр ангилалд явуулах ба 10-25 километрт дугуй унах ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Уралдаанд оролцогчдод хамгаалалтын малгай, бээлий, өвдгөвч, усны савтай байх шаардлагыг тавьж байгаа аж.

Уралдааныг аймгийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газар, Арвайхээр сумын ЗДТГ, Унадаг дугуй сонирхогчдын холбоо хамтран зохион байгуулж байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Related news