Монгол Улсыг санхүүгийн өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалтаас хаслаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Европын комисс Монгол Улсыг "Санхүүгийн өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалт"-аас хассан тогтоолыг баталжээ.
Монгол Улс Европын холбооны "татварын асуудлаар хамтран
ажилладаггүй гуравдагч улсын жагсаалт"-аас энэ оны 10 дугаар сарын 6-нд,
ФАТФ-ын "Саарал жагсаалт"-аас өнгөрсөн 10 дугаар сарын 23-нд тус тус албан ёсоор гарсан.
Энэ удаа Европын холбооны "Санхүүгийн өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалт"-аас хасагдсанаар манай улс санхүүгийн хоригтой байсан гурван жагсаалтаас гарлаа.
Тогтоол нь ирэх оны
2 дугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж эхлэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар цахим хуудсаараа мэдээлжээ.