Эхчүүдэд “Алдарт эх”-ийн одон гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-31 19:33:55

Дархан-Уул аймгийн төв Дархан хотын Залуучууд театрт эх үрсийн баярыг тохиолдуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Алдарт эх”-ийн одон гардуулах ёслол болов.

Одон гардуулах ёслолд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар нар болон тус тамгын газрын холбогдох хэлтсийн дарга нар, Дархан сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга н.Болдбаатар, сумын ЗДТГын дарга н.Хүрэлчулуун нар оролцлоо. Энэ удаагийн эх үрсийн баяраар тус аймгаас “Алдарт эх”-ийн нэгдүгээр зэргийн одонгоор 16 эх, “Алдарт эх”-ийн хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдсан 93 ээжийн шагналыг гардуулав. Одонтой ээжүүдийн хамгийн залуу нь зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн 30 настай ээж байгаа бол ахмад нь 41 настай дөрвөн хүүхдийн эх байна.

Жил ирэх бүр алдарт эхчүүдийн нас залуужсаар байгаа нь нэг талаараа ихэр хүүхдүүдийн төрөлт нэмэгдсэнтэй холбоотой гэж албаны эх сурвалжууд тайлбарлаж байв. 

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Related news