"Алтан нар-2020"-д нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-12-25 20:07:19

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн тэргүүн шагналуудын нэг "Алтан нар-2020"-д нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч эхэлжээ. 

Төрийн бодлого шийдвэр, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэж, бүтээлч санаачилгатай ажиллан, үр дүн, үйлс бүтээлээрээ хамт олноо манлайлсан төрийн жинхэнэ алба хаагч, эрүүл мэнд, боловсролын салбарын алба хаагч, спортын өндөр амжилт гаргасан тамирчин, олон нийтийг соён гэгээрүүлэх, түүх соёл, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч, төрөлх нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж буй аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээ эрхлэгч, хүмүүнлэгийн үйлстнийг алдаршуулах, хөдөлмөр бүтээлийг үнэлж, урамшуулах зорилгоор "Алтан нар" шагналын эздийг тав дахь жилдээ шалгаруулж байгаа юм.

Нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 28-ны 17:00 цаг хүртэл Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст хүлээн авна.

Related news