Улаанбаатарт 19-21 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-01-01 07:42:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 19-21 хэм хүйтэн байна.


Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна.

 

2021 оны 1 дүгээр сарын 1-ний 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээ

 

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Туул голын хөндийгөөр ялимгүй цас орно.

 

Салхи: Ихэнх нутгаар шөнөдөө баруунаас, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

 

Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндий,  Дархадын хотгороор өдөртөө 29-34 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар өдөртөө 21-26 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн цас багатай газраар өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар өдөртөө 17-22 хэм хүйтэн байна.

 

2021 оны 1 дүгээр сарын 2- 6 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Сарын 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр ялимгүй цас, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 7-12 метр, 5-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 30-35 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн байна.

Related news