Төмөр замаар хүнс, ахуйн хэрэглээ тээвэрлэхийг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-01-05 17:13:37

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Онцгой комиссын дарга 2020.12.31-нд тогтоол гаргаж, төмөр замаар хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тээвэрлэхийг хориглов. Аймгийн Онцгой комиссын хуралдаанаар -Ковид-19" цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор дээрх тогтоолыг гаргасан байна. 

Дорнод аймаг нь Ульхан, Эрээнцавын боомтоор хойд хөрштэй хиллэдэг учраас хүнсний бүтээгдэхүүнээр халдвар зөөвөрлөгдөн орж ирэх магадлалтай. Одоогоор Эрээнцав өртөөнд ногоон, шар, улаан бүс байгуулж, улсын хилээр зөвхөн зүтгүүрийн машинч, туслах машинч нэвтэрч, эргэж орж ирмэгцээ бусадтай харилцаа үүсгэхгүйгээр шууд тусгаарлагдаж, хилээр нэвтэрсэн зүтгүүрийг Чойбалсан хот руу явуулахгүйгээр зохицуулалт хийж байна.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зүүн бүсийн гурван аймагт түлш, шатахууны хомсдол үүсэхээс сэргийлж, сард хоёр удаа зөвхөн нефтийн бүтээгдэхүүн импортлох зорилгоор ачааны галт тэргийг хязгаарлалттайгаар ажиллуулж байгаа юм.






Related news