Ачааны галт тэрэг хил дээр саатах хугацааг богиносгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-10 14:02:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Улаанбаатар төмөр зам” ХНН, БНХАУ-ын Хөх хотын төмөр зам, Эрээн өртөөтэй хурал хийж, Замын-Үүд, Эрээн өртөөний галт тэрэг солилцоог нэмэхэд анхаарч, зүтгүүрийн кабиныг лацдан, хил дээрх галт тэрэгний зогсолт 3 цаг байсныг 1 цаг 5 минут хүртэл богиносгожээ.


Ачаа илгээгч, хүлээн авагч нартай шуурхай ажилласнаар Эрээн өртөөнд хуримтлагдсан хөлдүү төмрийн хүдэртэй галт тэргүүдийг богино хугацаанд сулласныг ЗТХЯ-д өчигдөр болсон цахим хурлын үеэр мэдээлсэн юм.


Импортын ачааг Эрээн өртөөнд авто машинаас шилжүүлэн ачиж эхэлсэн бөгөөд Эрээн өртөөнд өргөн, нарийн царигаар 231 галт тэргэнд ачаа тээвэрлэв. Түүнчлэн, Бор-Өндөрийн уурхайгаас экспортод 2307 галт тэрэг бүтээгдэхүүн тээвэрлэжээ.


Замын-Үүдийн ложистикийн талбайн сондгой чиглэлийн транзит чингэлгийн хуримтлалыг  тодорхой хэмжээнд бууруулжээ.

 

Related news