Авто машингүй өдрөөр нийтийн тээврийн 43 чиглэлийн 453 автобусны маршрутыг өөрчлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-11 11:50:19

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Авто машингүй өдрийг бямба гарагт “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулна. 


Энэ өдөр нийтийн тээврийн 43 чиглэлийн 453 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчилжээ. Учир нь 7:00-18:00 цагийн хооронд дараах гудамж, замуудыг хаах юм.


Тодруулбал,

Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж) 

Сөүлийн гудамж,

Чоймболын гудамж,

Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,

Жуулчны гудамж, Баруун сэлбийн гудамж,

Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар,

Самбуугийн гудамж,

Анкарагийн гудамж,

Бага тойруу,

Бээжингийн гудамж,

Залуучуудын гудамж,

Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,

Чагдаржавын гудамж,

С.Зоригийн гудамж,

Элчингийн гудамж,

Олимпийн гудамж,

Гэндэнгийн гудамж,

Д.Чойдогийн гудамж,

С.Жамъяан гүний гудамж,

Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замыг хаана.





Related news