"Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-01-19 19:53:34

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт "Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг өнөөдрөөс хэрэгжүүлнэ. АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэйгээр Дэлхийн зөн олон улсын байгууллагаас Улаанбаатар, Эрдэнэт хот, Дорнод, Дорноговь, Дундговь, Говь-Алтай аймагт уг төслийг хэрэгжүүлэхээр болжээ. 

Энэхүү төсөл нь үндэсний болон орон нутгийн түвшний бэлэн байдлыг бэхжүүлэх замаар гамшгийн эрсдэлийн менежментийн бодлогод хувь нэмэр оруулахад чиглэх аж. Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах зорилтот байгууллагууд, иргэдийн дунд бэлэн байдлын талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилготой юм. 

"Гамшигт тэсвэртэй орон нутаг" төслийг Дорнод аймгийн төвийн найман багт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд аливаа гамшгаас урьдчилан сэргийлэх, хохирол багатай давах туулах мэдлэгийг хүүхэд байхаас нь суулгах, ард иргэдэд энэ чиглэлээр сургалт мэдлэг олгох, төрийн байгууллагууд гамшигт бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллана гэв. 

Related news