Улаанбаатар хот руу 120 иргэн зорчжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-01-21 20:02:03

Дорнод /МОНЦАМЭ/. Өнөөдөр Дорнодоос Улаанбаатар хот руу гурван автобусаар 120 иргэн зорчиж байна. Автобус хөдлөхийн өмнө аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Авто тээврийн төвд ажиллаж, холбогдох үүрэг чиглэлийг өгчээ. 

Аймгийн Шуурхай штаб Чойбалсан хотоос Улаанбаатар хотын чиглэлд зорчих хүсэлтэй иргэдийн бүртгэлийг цахимаар хийж, хүн тус бүртэй утсаар холбогдсон байна.

Ташрамд дуулгахад, энэ сарын 23-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос Дорнодод ирэх иргэдийг 7-14 хоногийн хугацаанд гэрт нь гэр бүлийнхэнтэй нь хамт тусгаарлан ажиглах юм. Тиймээс гэртээ тусгаарлагдах бэлтгэлээ хангаж, хоол хүнсээ базаах, зочин урихгүй байх, гэр бүлийн гишүүд дунд ажилдаа зайлшгүй явах шаардлагатай хүн байгаа бол зохицуулалт хийх, эсвэл өөр байр, зочид буудалд тусгаарлах боломжтой гэлээ.

Аймаг, сумдын Онцгой комиссоос нэмэлт хүн хүч гаргаж, айл өрх, орон сууц бүрийн гадаа хяналтын автомашин бүхий алба хаагчдыг томилон ажиллуулна.

Related news