Арвайхээрчүүд нэг өдрийн турш авто машинаас татгалзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээрчүүд “Дэлхийн байгаль хамгаалах өдөр”-т нэгдэж, нэг өдрийн турш авто машины хэрэглээнээс татгалзлаа.
Аймгийн ЗДТГ, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Онги-Таац голын сав газрын захиргаа хамтран “Зөвхөн өнөөдөр бус өдөр бүр авто машингүй” гэсэн уриан дор авто машинаас татгалзах арга хэмжээг 6 сарын 5-ны өдөр Аюуш баатрын талбай дээр зохион байгуулсан юм.
Энэ өдөр иргэдийг нийтийн тээврээр үйлчлүүлж, унадаг дугуй унан явган явахыг уриалсан ба ингэснээр нэг өдөр ч гэсэн агаарын бохирдол багасч, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлнэ, байнга машинтай зорчдог иргэд хөдөлгөөний дутагдлаас сэргийлнэ гэдгийг сурталчилж байв.
Уг арга хэмжээгээр Гэндэнгийн нэрэмжит гудамж буюу Арвайхээрийн төв замын хөдөлгөөнийг 8-16 цаг хүртэл хаалаа. Судалгаанаас үзэхэд Гэндэнгийн нэрэмжит гудамжаар цагт дунджаар 749 суудлын тэрэг, 140 мотоцикль, 38 ачааны машин зорчдог байна.
Өвөрхангай Б.Батчимэг