Ачааны галт тэрэг зарим чиглэлд явж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-02-23 09:36:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгээс бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулмагц ачааны галт тэрэг явуулахаа мэдэгдсэн. 

Энэ дагуу 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дараах чиглэлд тээшийн вагон аялж эхэлнэ. Тодруулбал, Улаанбаатар-Сүхбаатар, Улаанбаатар-Эрдэнэт, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд ачаа тээшийн галт тэрэг үйлчлэхээр болжээ.


Related news