"Сэтгэл зүйн эрүүл мэнд, стресс менежмент" сэдэвт сургалт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-02-23 15:20:02

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас энэ сарын 22-нд "Сэтгэл зүйн эрүүл мэнд, стресс менежмент" сэдэвт сургалт зохион байгууллаа.


Тус газраас "Гэр бүлд зөвлөгөө өгөх төв"-өөр дамжуулан олон нийтэд сэтгэл зүйн боловсрол олгох үйл ажиллагааныхаа хүрээнд энэхүү сургалтад аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийт 35 албан хаагчдыг хамруулсан байна. Сургалтаар байгууллагын ажилтан албан хаагчдын стрессийн түвшинг тодорхойлж, стрессээ удирдан зохицуулах мэдлэг чадварыг нэмэгдүүлэн зөв дадал хэвшлийг бий болгох дасгал ажлыг хийлээ хэмээн холбогдох албанаас танилцуулав. 

Мөн үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх "Гэр бүлд зөвлөгөө өгөх төв”-ийн үйл ажиллагааг сурталчилж, байгууллагын дэргэдэх "Эцэг эхийн зөвлөл"-ийн үйл ажиллагаанд зөвлөн тусалж ажиллалаа.


Related news