Сургууль, цэцэрлэгийн хичээл эхлүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-02-28 17:38:08

Баянхонгор /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шийдвэрээр маргаашаас /2021.03.01/ эхлэн аймаг, сум,, багийн төвүүдийн ЕБС, цэцэрлэгүүдийн бүх анги хичээлийн хоцрогдлыг арилгах чиглэлээр сонголттойгоор /танхимаар болон цахимаар/ хичээллэж эхлэхээр болсон.

Сургууль, цэцэрлэгийн хичээл эхлүүлэх бэлтгэл ажлуудыг сайтар хангахыг БСУГ-ын дарга Ц.Энхтөрд аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Мөнхсайхан үүрэг болгосны хүрээнд бэлтгэл ажил бүрэн хангагджээ.

Ийнхүү аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 31 сургууль, 36 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахаар боллоо. Харин Политехникийн коллеж, ХАА-н МСҮТ, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль тодорхойгүй хугацаагаар ажиллахгүй. Мөн аймагт "Хүүхэд харах үйлчилгээ"-ний таван төвд 69 хүүхэд суралцдаг бөгөөд тухайн төвүүд ажиллахгүй юм байна.

 

Related news