Сүхбаатар аймаг шар бүс рүү шилжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-03-01 13:32:38

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын 07 дугаар хурлаар Сүхбаатар аймгийг шар бүс рүү шилжсэн гэдгийг албан ёсоор зарлалаа. Энэ нь дэглэм тодорхой хэмжээгээр буурна гэсэн үг юм.

Тодруулбал 3 дугаар сарын 01-ний өдрөөс тус аймгийн хэмжээнд танхимын сургалт эхэлж, мөн караоке, соёл урлагийн байгууллагуудын үйлчилгээ хэвийн ажиллаж эхэллээ.

Харин уралдаан тэмцээн, аялал зугаалга, цахим болон хүүхдийн тоглоомын газар, өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа, диско баар зэргийн үйл ажиллагаа хязгаарлагдмал хэвээр байх юм.

Related news