Отроор яваа малчин өрхийн 584 хүүхэд өөр аймагт танхимын сургалтад хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-03-03 14:19:23

Ховд /МОНЦАМЭ/. Энэ сарын 01-ний өдрийн байдлаар Ховд аймгийн ерөнхий боловсролын 25 сургуулийн 1011 бүлэгт 18169 сурагч танхимаар хичээллэж байна. Энэ нь нийт сурагчдын 90 хувь юм. 

Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчаас 584 хүүхэд өөр аймгийн нутаг дэвсгэрт отроор явж байгаа бөгөөд тухайн орон нутгийнхаа сургуулийн танхимын сургалтад хамрагдаж байгаа аж.

Харин өөр аймгаас Ховд аймагт отроор явж буй малчдын 31 хүүхэд тус аймгийн ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж байна гэж аймгийн Боловсрол соёл урлагийн газраас мэдээллээ. 

Related news