Өлгий-Улаанбаатар чиглэлд нийтийн тээврийн автобус явж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-03 17:42:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өлгий-Улаанбаатар-Өлгий чиглэлд өнөөдрөөс нийтийн тээврийн автобус явж эхэллээ.

Автобус өмнөх цагийн хуваарийн дагуу өдөр бүр гарна. Баян-Өлгий аймгаас нийслэл орох хүмүүс PCR шинжилгээ өгөхгүй, харин Улаанбаатар хотоос гарах иргэдийн хувьд 72 цагийн дотор шинжилгээ өгсөн бичигтэй байх ёстой.

Зорчигчид тасалбараа онлайнаар болон аймгийн Авто тээврийн төвд очиж бичүүлэх боломжтой ажээ.

Related news