34 иргэнд нэг тэрбум 683.0 сая төгрөгийн нөхөх олговор олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-03-04 10:52:29

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Сэлэнгэ аймгийн салбар комисс Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Тус салбар комисст 2020 онд хэлмэгдэгчдийн үр хүүхэд болох 57 иргэнээс нөхөх олговрын шийдвэр, өргөдөл иржээ. Эдгээрээс 34 иргэний нэг тэрбум 683.0 сая төгрөгийн нөхөх олговрыг олгуулан ажилласан байна. Харин 2021 он гарсаар хэлмэгдэгчийн үр хүүхэд болох нэг иргэний 40.0 сая төгрөгийн нөхөх олговрыг олгоод байгаа аж. Одоогоор нөхөх олговрын шийдвэр нь гарч Улсын комисст хүргэгдсэн 22 иргэний 940.0 сая төгрөгийн нөхөх олговор хүлээгдэж байгаа хэмээн аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээллээ.

 

Related news