Алтайн сонгино түүх хориотой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-03-04 11:58:55

Ховд /МОНЦАМЭ/. Иргэд ашиг олох зорилгоор алтайн сонгино түүж бэлтгэх зөрчил нэмэгдэж байна. Он гарсаар Ховд аймгийн хэмжээнд алтайн сонгино түүсэн гэх хоёр зөрчил илэрчээ.

Улмаар 290-300 орчим кг сонгино хураан авч, холбогдох мэргэжлийн байгууллагууд шалгаж байгаа аж.

Сүүлийн жилүүдэд тус ургамлын нөөц хомсдох, цаашлаад газрын хөрс сийрэгжин доройтолд өртөх, цөлжиж болзошгүй сөрөг үр дагавар гарах эрсдэл бий. Иймээс иргэд хууль бусаар алтайн сонгино түүж бэлтгэхгүй байхыг мэргэжлийн байгууллагууд уриалж байна.

Учир нь ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна гэж хуулийн заалтад тусгасан байдаг.   

Алтайн сонгино нь ховор ургамлын жагсаалтад бүртгэлтэй. Экологи эдийн засгийн үнэлгээний хувьд БОАЖ-ын сайдын 2020 оны А\677 дугаар тушаалын дагуу нэг кг нь хуурай жингээр 287800 төгрөг, нойтон жингээр 126700 төгрөг аж.    

 

Related news