Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга дуусч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-10 23:05:07

Дархан-Уул аймгийн хэмжээнд малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, туулгалтын ажил шувтрах шатандаа оржээ.

Нийтдээ энэ сарын 10-ны байдлаар 10 орчим халдварт өвчнөөс сэргийлэх тарилга 219,8  орчим толгой малд хийгээд байгаа бол үргэлжлүүлээд бөөс, хачиг, ширх, туузан болон цагаан хорхойноос урьдчилан сэргийлэх ажлуудыг ид хийж байгаа ажээ. 

Энэ тухай аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Мал Эмнэлгийн хэлтсийн дарга Х.Хавсамет , аймгийн хэмжээнд мал, амьтадын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, паразит өвчнөөс хамгаалах мал эмнэлгийн төлөвлөгөөт ажлууд хэвийн явагдаж байна. Энэ чиглэлээр аймгийн Засаг даргын 110 тоот захирамж гарч уг захирамжийн дагуу орон нутагт энэ ажлыг зохион байгуулж дуусах шатанд орсон.  Нийтдээ аймгийн хэмжээнд 320 орчим мянган толгой малд паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил хийгдлээ. Малын өвчлөл хорогдлын хувьд энэ жил харьцангуй гайгүй. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар ямар нэгэн халдварт өвчин гараагүй тайван байна” гэж ярилаа.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Related news