Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-11 22:27:48

2016 оны УИХ-ын сонгууль болон Орон нутгийн сонгуульд Дархан-Уул аймагт нэр дэвшигчид хуулийн дагуу өнөөдөр сурталчилгааны нээлтээ хийж байна.

УИХ-ын 43, 44, 45 дугаар тойрогт МАН, АН, МАХН болон бусад эвслээс нэр дэвшигчид тус бүрийнхээ тойрогт сурталчилгааны нээлтээ хийсэн бол аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид УИХ-д нэр дэвшигчидтэйгээ хамтарч нээлтээ хийв. Харин бие даагчид тус бүрийнхээ тойрогт буй өөрийн штаб дээрээ нээлтээ хийсэн юм.

Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны мэдээгээр тус аймагт нам эвслүүдээс УИХ-д намуудаас нэр дэвшигчдээс гадна  аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд МАН-аас 26 нэр дэвшигч, АН-аас нэр дэвшсэн 33, МАХН-аас нэр дэвшигч 16 хүн, бие даан нэр дэвшигч найман хүн нэр дэвшигчийн үнэмлэхийг авч сонгуулийнхаа сурталчилгааг хийж эхэллээ.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Related news