“Facebook” бодлын хүчээр удирддаг ухаалаг бугуйвч бүтээнэ

ДЭЛХИЙД | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2021-03-19 17:41:58

ЛОС-АНЖЕЛЕС. /RIA Novosti/. “Facebook” компани бугуйн мэдрэлийн төгсгөлүүдэд ирсэн дохиог дижитал команд болгон хувиргадаг төхөөрөмжийнхөө концепцыг танилцуулжээ.


Ухаалаг бугуйвчийг 2021 онд худалдаанд гаргахаар төлөвлөсөн “Facebook”-ийн ухаалаг нүдний шилтэй холбож болох гэнэ. Энэ нь хэрэглэгчдэд нүдний шилээр тусгагдсан виртуал болон AR ертөнцтэй гар, хурууныхаа хөдөлгөөнийг ашиглан харьцах боломжийг олгох аж.


Бугуйвчийг текст оруулах эсвэл компьютерын хулганын оронд ашиглаж болно. Уг төхөөрөмж нь бугуйн булчингаар дамжин тархинд ирдэг мэдрэлийн импульсийг боловсруулах гэнэ.



Related news