Улаанбаатарт 7-9 хэм дулаан байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд
өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 7-9
хэм дулаан байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд
зориулсан мэдээ: Ойрын хоногуудад цаг агаар
тогтуун байна.
2021 оны 3 дугаар сарын
22-ны 20 цаг хүртэлх урьдчилсан мэдээ
Ихэнх
нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно. Ихэнх
нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр
хүрч ширүүснэ. Нийт нутгаар хүйтний эрч суларч, өдөртөө Увс нуур болон Дархадын
хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Алтай, Хангай,
Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр
0-5 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 11-16 хэм, бусад нутгаар
6-11 хэм дулаан байна.
2021 оны 03 дугаар сарын
23- 27 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын
23, 24-нд Хөвсгөл, Хэнтэйн уулсаар ялимгүй цас, 25-нд баруун аймгуудын нутгийн
зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун аймгуудын
нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас
орно. Салхи 24-нд Алтайн уулархаг нутгаар, 25, 26-нд нутгийн зарим газраар
секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон
Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм,
өдөртөө 0-5 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж
голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс
нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм
дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.