“Xiaomi” Туркт үйлдвэрээ нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-03-30 12:54:25

АНКАРА. /Anadolu/. БНХАУ-ын технологийн тэргүүлэгч компаниудын нэг болох “Xiaomi” Туркийн Истанбул хотод даваа гарагт үйлдвэрээ нээжээ.


Xiaomi” Туркт 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар үйлдвэр нээх гэж буйгаа хоёрдугаар сард мэдэгдээд байсан бөгөөд дөрөв дэх улсдаа үйлдвэрээ байгуулсан нь энэ юм.


Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган үйлдвэрийн нээлтийн ёслолын үеэр, Турк гадаадын хөрөнгө оруулагчдад өндөр ач холбогдолтой боломжуудыг санал болгож байгааг онцлон тэмдэглэжээ. 


“14 мянган метр хавтгай дөрвөлжин метр талбайд байгуулсан энэхүү үйлдвэр нь жилд таван сая ухаалаг гар утас үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 2000 ажлын байрыг бий болгоно” гэж Т.Эрдоган мэдэгдсэн байна.


“Бид Туркт ухаалаг гар утасны борлуулалт, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн үзүүлэлтийн аль алинаар нь тэргүүлэгч брэнд болохыг эрмэлзэж байна. Энэхүү зорилтынхоо хүрээнд энэ оны эцэс гэхэд Туркт 100 гаруй дэлгүүртэй болохыг зорьж байна” гэж “Xiaomi” компанийн Турк дахь салбарын тэргүүн Винсент Чан мэдээлжээ. 

Related news