Оршин суугчид өөрсдийн хүчээр орчноо тохижуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-15 23:57:14
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Зуунмод сумын 40 дүгээр байр ашиглалтад ороод олон жил болсон ч дотор үзэмжээ нэг ч удаагүй шинэчлээгүй юм. Иймд 3-р орцны оршин суугчид ярилцаж тохиролцсны үндсэн дээр айл бүрээс хоёр зуун мянган төгрөг цуглуулж, сарын хугацаанд орцоо завсарлажээ.

Одоо энд халцарсан, зурсан, нурсан нэг ч сэв үлдээгүй ба аюулгүй байдлаа сахих үүднээс нэвтрэх код хүртэл суурилуулсан байна.

Иргэний үүргээ биелүүлж, амар тайван, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлсэн оршин суугчдад Төв Чандмань ДЭХГ-аас талархал дэвшүүлсэн бөгөөд эв эеэ нэгтгэж чадвал юмханаар юу ч хийж болохыг уриалсан юм.
Зуунмод суманд 29 байр, 80 орчим орц байдгаас гурав нь Төв Чандмань ДЭХГ-ын харъяанд байдаг байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Related news