Улиастайгаас Орхон аймаг руу зорчсон иргэн коронавирусний халдвартай нь батлагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Улиастай сумаас дөрөвдүгээр
сарын 13-ны өдөр Орхон аймагт очсон иргэнээс коронавирусний халдвар илэрлээ гэж
аймгийн Шуурхай штаб мэдээлэв.
-“Улиастай сумаас дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Орхон аймагт
очсон иргэнээс коронавирусний халдвар илэрлээ. Тухайн иргэний ойрын хавьтлын
хоёр иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эeрэг гарсан байна. Эдгээр иргэдийн PCR
шинжилгээний сорьцыг дөрөвдүгээр сарын 17-ны өдөр тээвэрлэнэ. Дээрх иргэний
ойрын болон дам хавьтлын тандалт судалгааг мэргэжлийн байгууллагууд хийж байна”
гэв.