Улаанбаатарт 14-16 хэм дулаан байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө 14-16 хэм дулаан байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд
зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар
дулаарна.
2021 оны 4 дүгээр сарын
17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун
хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи
ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон
говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх
нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын
хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс
нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар 17-22 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан
байна.
2021 оны 4 дүгээр сарын
18-22 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 18-нд
Хөвсгөлийн уулархаг нутгаар, 19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 20-нд
Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн хойд,
төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи
20, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд
16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын
хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд
хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм
хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан байна.