Орон нутгийн өмчид хяналтын тооллого хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-20 15:35:15

Хөвсгөл аймагт болж байгаа орон нутгийн өмчийн хяналтын тооллогод 208 төсөвт байгууллага, 50 аж ахуйн нэгж, нийт 258 байгууллага хамрагдаж байна.

Тооллогын комисс энэ сарын 2-оос эхлэн Арбулаг, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Хатгал, Алаг-Эрдэнэ сумдад хяналтын тооллого хийх удирдамжийн дагуу ажиллав.

Энэ үеэр  үндсэн хөрөнгийн ангилал зөрүүтэй, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр авсан универсаль трактор, усны машин, мотоцикл зэрэг тээврийн хэрэгслийн гэрчилгээ улсын дугаар байхгүй, барилга байгууламж, тээврийн хэрэгслийн хувийн хэрэг хөтлөлт дутуу, тооллогын комиссын тэмдэглэлд санал, дүгнэлтээ тусгаагүй зэрэг нийтлэг дутагдал гарчээ. Үүнийг тухай бүрт нь байгууллагын удирдлага, нягтлан бодогч, нярав, өмч хамгаалах байнгын зөвлөлийн бүрэлдэхүүнийг оролцуулсан өргөтгөсөн хурал хийж, зөвлөмж чиглэл өгч ажиллажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

Related news