Хөлбөмбөгийн талбайн зүлгийг хуулж, зарим хэсгийг нь шатаажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймагт Монгол Улсад эхний гуравт орох стандартын хөлбөмбөгийн талбайг 798,3 сая төгрөгөөр Улаанбаатар хотын Дэрэн наран компани гүйцэтгэж Германы гурван одтой 600 орчим сая төгрөгийн зүлгээр зүлэгжүүлэн 2014 онд ашиглалтанд оруулсан байна.
Гэвч улсын комисс хүлээж аваагүй байхад хөлбөмбөгийн талбайн зүлгийг урж, хуулж, зарим хэсгийг нь шатаасан асуудал гарчээ. Ийнхүү олон сая төгрөгийн бүтээн байгуулалтыг үр дүнгүй хоосон ажил болгон хорлон сүйтгэж байгаа учраас цаашид харуул хамгаалалтыг сайжруулах шаардлагатай байгаа ажээ.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа