Төл мал 93.3 хувьтай бойжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-05-18 10:38:47

Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн хэмжээнд энэ хавар төллөх нийт 217379 хээлтэгч малын 99462  буюу 45 хувь нь төллөөд байна.

Харин нийт төлийн 93064 буюу 93.3 хувь нь эсэн мэнд бойжиж байна. Оны эхний дөрвөн сарын байдлаар 15565 толгой том мал зүй бусаар хорогдсон бөгөөд  үүнээс хээлтэгч  4541, хээлтүүлэгч 179 байна.

Ташрамд дурдахад өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд болсон хүчтэй шороон шуурганы улмаас Говьсүмбэр аймгийн хэмжээнд 590 гаруй сая төгрөгийн хохирол учраад байгаа юм.

 

Related news