М.Маргад Дэлхийн шатрын холбооны дэд мастерын болзол хангав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-06-20 13:55:46

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Энэ оны зургаадугаар сарын 10-19-нд Бүгд Найрамдах Панам Улсын нийслэл Панам хотноо болсон Шатрын сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 10-11 насны охидын ангилалд Говьсүмбэр аймгийн тамирчин М.Маргад  амжилттай оролцож, Дэлхийн шатрын холбооны дэд мастерын болзол хангажээ.

Тэрээр есөн өрөг тоглосноос зургаа хожиж, гурав тэнцэж 7.5 оноогоор хожигдолгүй түрүүлж аваргын цом гардсан байна.

Маргад охиныг Говьсүмбэр аймгийн шатрын холбооны дасгалжуулагч багш Г.Бямбаа, Г.Харуулбаатар нар дасгалжуулсан бөгөөд тэмцээнд явахад нь албан байгуулага, хувь хүмүүс дэмжлэг үзүүлсэн  аж.

Related news