Хөдөлмөрийн хэлтэс 306 иргэнийг ажилд зуучилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-21 19:53:17

Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтэст он гарсаар 2285  иргэн ажил идэвхтэй хайгчаар бүртгэгдсэн бол 306 иргэн ажилд зуучлагджээ.

Өнөөдрийн байдлаар ажил идэвхтэй хайж буй иргэдийн дотор  25-34 насныхан зонхилж байгаа бөгөөд   дээд боловсролтой 177, бүрэн дунд боловсролтой 1678, боловсролгүй 27 иргэн тус тус бүртгэгджээ. Сүүлийн үед ажил олгогч байгууллагаас ажлын байрны захиалга өгөхдөө нас мэргэжил заагаад зогсохгүй, биеийн тамир спортоор хичээллэдэг, урлагийн авьяастай зэрэг нарийн шалгуурыг заадаг болсон гэнэ.

Энэ жилийн хувьд барилгын ажлын байрны захиалга эрс буурсан бол аялал жуулчлалын улирал эхэлж буй улирлын чанартай жуулчны баазад ажиллах, үйлчлэгч, худалдагч зэрэг ажлын байрны захиалга нэмэгдэж байгаа ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа  

Related news