Улаанбаатарт бороотой, 9-11 хэм дулаан байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлэрхэг. Бороо, уулаараа
нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд
13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд:
Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаараа нойтон цас орж, говь,
талын нутгаар салхи шуургатай, сэрүүхэн байхыг анхааруулж байна.
2021 оны 6 дугаар сарын 08-ны 08 цагаас
20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төвийн
аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо,
уулархаг нутгаараа нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд
7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч
ширүүсэж, шороон шуурга шуурна. Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон
голын хөндийгөөр 5-10 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир
орчим, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ёрөө Туул голын хөндийгөөр 9-14 хэм, Их
нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 21-26 хэм, бусад нутгаар 15-20 хэм
дулаан байна.
Багануур орчмоор: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос
секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 11-13 хэм
дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Бороо, уулаараа нойтон
цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15
метр хүрч ширүүснэ. 7-9 хэм дулаан байна.
2021 оны 6 дугаар сарын 09-13 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
9-нд баруун аймгуудын нутгийн баруун,
төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун болон
төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим
газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар
бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 9-нд зүүн аймгуудын нутгийн
зарим газраар секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур
ширүүснэ. 9-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,
Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын
хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм,
бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.