“Бичиг соёл-2021” уран бичлэгийн шилдэг бүтээлүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-07-09 11:36:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Бичиг соёл төвөөсБичиг соёлуран бүтээлийн үзэсгэлэнг энэ жил цахим хэлбэрээр зохион байгуулж шилдэг бүтээлүүдийг тодрууллаа.

 

Энэ жилийн үзэсгэлэнд дотоод, гадаадын уран бүтээлчид 50 гаруй бүтээл ирүүлжээ.

Олон нийтэд монгол бичгийг сурталчлан таниулж, монгол оюуны дархлаа, монгол оюуны ундаргыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй энэхүү үзэсгэлэн сүүлийн жилүүдэд олон улсынх болж өргөжин тэлж буй. Монгол уран бичлэгийн гайхамшигт биширсэн орос, буриад, халимаг, франц, хятад, өвөрмонгол уран бүтээлчид тус үзэсгэлэнд бүтээлээ ирүүлдэг болсон.

 

ЗГХА Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор, Монголчууд бид мянган жилийн баялаг түүх, дахин давтагдашгүй нүүдлийн соёл иргэншил, тусгаар тогтнолын өвөөрөө бахархаж ирсэн. Энэ бүхнийг нэгтгэн зангидаж, илэрхийлэгч монгол бичиг соёлоо хүндэтгэх, өвлөн сурч, судлах нь өвөг дээдсийн залгамж үр хойч бидний эрхэм нандин үүрэг юм. Монгол туургатны мянганаар тоологдох өв их соёл, язгуур уламжлалын магнай болсон Үндэсний бичиг үсгийн соёл бол бидний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа, өвөрмөц дүр төрхийн тодорхой илрэл, гурван цагийг холбосон ариун нандин холбоос билээ.

Манай агентлаг эх хэл, бичиг үсэг, түүх соёлын тухай мэдлэгийг гүнзгийрүүлж, танин мэдүүлэх, үндэсний түүх, өв соёлын онцлогийг агуулсан, мэдлэг, мэдээлэлд тулгуурласан шинэ контент, бүтээгдэхүүн бий болгох, иргэн бүрийг эх хэл, бичгээ бүрэн төгс эзэмших, монгол үндэсний соёлын мэдрэмж, мэдлэгтэй болгож, соён гэгээрүүлэх их үйлсийг хэрэгжүүлэх бодлого барьж, төрийн болон олон нийтийн байгууллага, хувь хүний оролцоог нэмэгдүүлэн ажилладаг.

Үндэсний дархлаа болсон соёлын өв, бичиг үсгээ эрхэмлэн дээдэлж, эрдэм мэдлэг, уран мэдрэмж, сэтгэл оюунаа зориулан бүтээлээ туурвиж, олон түмний оюуны мэлмийг баясгасан  уран бүтээлч та бүхэнд талархал илэрхийлье. Өв их бичиг соёл улам түгэн дэлгэрэх болтугайгэв.

 

Уран бичлэгийн шилдэг бүтээлийн шагналыгМонголын нууц товчообүтээлээр Э.Одбаяр хүртсэн бол тусгай байрын шагналыгӨндөр гэгээний соёмбо үсэг оршвойбүтээлээр М.Эрдэмбилэг, тусгай байрын шагналыг


нар хүртэв.

 

Энэ үеэр Монголын Хүүхдийн ордны уран зургийн багш, каллиграфийн мастер Д.Батбаяр, чөлөөт уран бүтээлч, каллиграфийн мастер Т.Жамъянсүрэн, чөлөөт уран бүтээлч Ш.Гэрэлсайхан, Л.Сүхбаатар, Хүүхдийн урлан бүтээх төвийн багш Л.Атар, Б.Энхцэцэг, М.Энхбаяр, Голомт банкны дизайнер Ц.Тамир, “Содон чимээсургалтын төвийн багш Б.Алтантуяа нар Төрийн дээд одон медалиар шагнууллаа.


Э.Одбаяр Монголын нууц товчоо” бүтээл




М.Эрдэмбилэг Өндөр гэгээний соёмбо үсэг оршвой” бүтээл




Ц.Тамир Түвшин шударга туйлын цэнгэл" бүтээл

Related news