Алт, мөнгөний дархны газар үүдээ нээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-07-16 15:10:59

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн Баянтал суманд шинээр алт мөнгөний дархан үйл ажиллагаагаа эхэлжээ.

Алт, мөнгөний дархны газар Сум хөгжүүлэх сангаас 35 сая төгрөгийн зээл авсан бөгөөд өөрийн 10 сая төгрөг нийт 45 сая төгрөгөөр тоног төхөөрөмж худалдан авч үйл ажиллагаагаа явуулж буй.

Ээмэг, бөгж, мөнгөн аяга гээд үнэт эдлэл засуулах, шинэчлэх эрэлт хэрэгцээ орон нутагт их байдаг талаар албаныхан онцлов.

Related news