Өлгий тоос шороогүй хот болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-28 03:01:35

 Баян-Өлгий аймгийн  Өлгий суманд өчигдрөөс авто зам тавих шинэ ажил эхлэв.

Аймгийн ЗДТГ-ын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Болатхан энэ тухай нийтэд хийсэн мэдээлэлдээ, -Энэ хотын дотор Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр найман километр хар зам тавигдахаар төлөвлөгдөн, зураг төсөл нь гарч, одоо ажлаа эхэлчихээд байгаа нь энэ. Эхний ээлжинд 4,5 км нь тавигдаж арван нэгдүгээр сарын нэгэнд ашиглалтанд орно . Үлдсэн хэсэг нь ирэх онд үргэлжилнэ гэж ярилаа.

Ш.Айзаря

Related news