Санал хураах өдөр Даян, Цагааннуурын боомт үйлчилгээгээ түр зогсооно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-29 04:09:56

Баян-Өлгий аймгийн сонгуулийн хорооноос өчигдөр нийт сонгогчдод хандан мэдэгдэл хийж, санал өгөхөд сонгогч бүрийн гол анхаарах зүйлүүдийн талаар тайлбар өгөв.

Санал хураах өдөр Даян, Цагааннуурын боомт үйлчилгээгээ түр зогсоохоор болж, иргэд, аж ахуйн нэгжүүд энэ өдөр согтууруулах ундаа худалдаалахыг хатуу хориглов.

Сонгуульд оролцож байгаа гол хоёр нам болон зарим хувиараа нэр дэвшигчдээс сонгуулийн тухай хуулийн заалтыг зөрчсөн цөөнгүй зөрчил илэрсэнийг цагдаа, шүүхийн байгууллага шалгаж байгаа юм байна.

Тухайлбал аймгийн засаг даргын орлогч болон ЗДТГ-ын даргын үйл ажиллагаатай холбоотой «Өглөөний сонины» энэ оны дөрөвдүгээр сарын 27-ны дугаарт нийтлэгдсэн шүүмжлэлтэй материалыг МАН-ын «Ахихат» (Үнэн) сонинд товчлон орчуулж нийтэлсэнд нь уг нийтлэлийн «баатрууд» гүтгэлэг хэмээн зарга мэдүүлсэний учир нь тэр асуудлыг авлигатай тэмцэх байгууллагынхан шалгаад хэрэгсэхгүй болгосон байна.

Харин МАН-ынхан уг нийтлэлийг бид «Өглөөний сонин»-оос авсан бөгөөд тэдний хийсэн хэрэг үнэн л юм бол энэ нь гүтгэлэг биш гэсэн маягийн хариу мэдүүлэг өгсөн байна. Мөн уржигдар аймгийн ИТХ-ын Бугат, Улаанхус суманд нэр дэвшсэн А, С. нар сонгуулийн хуульд заасан хугацаанд орон нутагт оршин сууж байгаагүй тул нэр дэвшүүлэх ёсгүй байсан гэж АН-ынхан орон нутгийн радиогоор мэдээлснийг МАН-ынхан баримт гарган няцаасан байна. 

Ш.Айзаря                   

Related news