Санал хураалт хамгийн ихдээ 32. 9 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-29 13:36:34

Дундговь аймагт сонгуулийн санал хураалтын явц 12 цагийн байдлаар 26.3 хувьтай байна. 15 сумын санал хураалтын явцыг харахад хамгийн өндөр буюу 30.6- 32.9 хувьтай нь Өлзийт, Сайнцагаан, Баянжаргалан сум байна. Бусад суманд санал хураалт 24.4- 28.5 хувьтай явагдаж байна.

Сонгогчдын санал өгөх идэвх өндөр, ирц сайн байгаа, дээр нь сонгогчид санал тэмдэглэхдээ алдаа гаргах явдал байгаа тул саналын хуудас дутагдах магадлалтай гэсэн мэдээллийг хэсгийн хороодоос аймгийн сонгуулийн хороонд өгч байна.

Аймгийн сонгуулийн хороо СЕХ- оос 26 мянга 75 саналын хуудас хүлээн авчээ.

Т. Отгонтуяа

 

Related news