Хөдөлмөрийн насны ажилгүй иргэнийг зохистой хөдөлмөр эрхлүүлэх боломжийг хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-08-31 15:10:23

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.“Нэг өрх-нэг ажлын байр” арга хэмжээний хүрээнд Сүмбэр сумын төвийн багийн айл өрхүүдээс өрхийн нөхцөл байдлын судалгаа авахаар төрийн байгууллагын 41 алба хаагчид халдвар хамгааллын дэглэм баримтлан ажиллаж байна.

Албаныхан энэ судалгаанд үндэслэж шаардлагатай өрхүүдэд өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж хөдөлмөрийн насны ажилгүй иргэнийг зохистой хөдөлмөр эрхлүүлэх боломжийг хангах аж.

Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар Говьсүмбэр аймгийн хүн 18008 болж өмнөх оныхоос 563-аар нэмэгдсэн бөгөөд нийт хүн амын 50.4 хувийг эрэгтэйчүүд, 49.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Related news