Гадаадын монгол судлаачдад тэтгэлэгт хөтөлбөр зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-07-04 10:13:48

МУИС-иас гадаадын монгол судлаачдын дунд Монголын нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, Б.Ринчин нарын нэрэмжит 2016-2017 оны хичээлийн жилийн тэтгэлэг зарлаж байна.

Тэтгэлэг нь монгол судлалын тодорхой чиглэлээр ажиллаж байгаа гадаадын залуу судлаачдыг ахисан түвшний сургалтад хамруулж, мэргэшихэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой.

Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит тэтгэлэг монголын утга зохиол, түүх, Ш.Лувсанвандангийн нэрэмжит тэтгэлэг монгол хэл бичиг, эх бичиг, Алтай судлал, Б.Ринчингийн нэрэмжит тэтгэлэг Монголын утга соёл, угсаатны зүй, хүн судлалын чиглэлийг тус тус хамарна.

Монгол судлалын чиглэлээр докторын хөтөлбөрт суралцаж байгаа болон докторын дараах судалгааны ажил хийх сонирхолтой 40 хүртэлх насны 3 хүртэл судлаачийг сонгон шалгаруулах юм. Суралцагч нь ирэх 9 дүгээр сарын 01-нээс 3 сарын хугацаагаар ирж тодорхой хөтөлбөрийн дагуу сургалтад хамрах буюу судлагааны ажил хийнэ.

Тэтгэлгийн материалыг энэ сарын 20-ныг хүртэл infomonstudies@gmail.com хаягаар хүлээн авах юм.

Ж.Болор

Related news