“BTS” ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгчийн хувиар Нью-Йоркийг зорьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-09-20 11:17:40

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “BTS” хамтлаг ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгчийн хувиар НҮБ-ын үйл ажиллагаанд оролцохоор АНУ-ын Нью-Йорк хотыг зорьжээ.


Тэд Нью-Йоркт орон нутгийн цагаар даваа гарагт болох Тогтвортой хөгжлийн зорилтын Агшин хэмээх үйл ажиллагааны /Moment/ нээлтийн ёслолд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний хамтаар оролцоно.


Ерөнхийлөгч долоон гишүүний бүрэлдэхүүнтэй тус хамтлагийг “ерөнхийлөгчийн ирээдүй хойч үе, соёлын тусгай төлөөлөгч”-өөр мягмар гарагт томилжээ. Тийнхүү “BTS” Нью-Йоркт үг хэлж, нэгэн үзүүлбэрийнхээ видео клипийг толилуулах ажээ.


Агшин үйл ажиллагааг тогтвортой хөгжлийн зорилтууддаа хүрэх чиглэлд гаргах хүчин чармайлтаа эрчимжүүлэхийг олон улсад уриалах зорилгоор зохион байгуулах ажээ. Үүнд, ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлт гэх мэт дэлхий дахинд тулгарч буй бусад сорилттой тэмцэх талаар тусгасан юм.


BTS” хамтлагийн гишүүдийн хувьд тусгай төлөөлөгчийн хувиар дипломат паспорттой зорчино. Ташрамд дурдахад, энэхүү хамтлагийн таван дуу нь “Billboard”-ын шилдэг дуунуудын жагсаалтыг тэргүүлсэн амжилт үзүүлсэн билээ. 

Related news