ЕАБХАБ-ын Парламентад томоохон өөрчлөлт хэрэгтэй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-07-05 09:53:46

ТБИЛИС. /Sputnik/. Терроризм болон цагаачлалын асуудал зэрэг дэлхийн аюулгүй байдалд заналхийлж буй асуудлуудыг шийдвэрлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, илүү идэвхтэй ажилладаг байгууллага болохын тулд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейд томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй гэж ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн Дэд ерөнхийлөгч, одоо тус байгууллагын Ерөнхийлөгчид нэр дэвшээд байгаа Алан Нери мэдэгджээ.

ЕАБХАБ-ын хүрээн дэх бүх улс үндэстэн 70 жилийн өмнө нацизмын эсрэг нэгдэж байсан шиг өнөөдөр терроризмын аюул заналын эсрэг дахин нэгдэх хэрэгтэй гэж тэрбээр үзэж байгаа юм. ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгчийн болон Дэд ерөнхийлөгчийн сонгууль 7 сарын 1-5-ны хооронд болох ажээ. Сонгууль жил бүрийн чуулга уулзалтын хамгийн сүүлчийн өдөр болохоор товлогдоод байгаа юм.

Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь Францын Алан Нери бол ЕАБХАБ-ын Парламентын ассемблейн Дэд ерөнхийлөгчид Австрийн Кристин Муттонен болон Гүржийн Георг Церетели нар нэрээ дэвшүүлжээ. 

Х.Сарнай

 

 

 

 

Related news