“BTS”, “Coldplay” хамтлагийн шинэ уран бүтээл “Billboard”-ын жагсаалтыг тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
anudaritsagaan@gmail.com
2021-10-05 16:53:37

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг “BTS” хамтлаг Их Британийн “Coldplay” рок хамтлагтай хамтран бүтээсэн шинэ уран бүтээл “Billboard”-ын шилдэг 100 дууны жагсаалтыг тэргүүлжээ.


" “Coldplay”, “BTS” хамтлагийн шинэ уран бүтээл болох “My Universe” “Billboard”-ын шилдэг 100 дууны жагсаалтад тэргүүллээ" гэж “Billboard” сэтүүлийн цахим хуудсанд даваа гарагт мэдээлжээ.  


Өмнө нь “BTS” хамтлаг “Billboard”-ын шилдэг 100 дууны жагсаалтад тэргүүлсэн БНСУ-ын анхны уран бүтээлч болж байжээ. Түүнчлэн “Billboard”-ын шилдэг 200 цомгийн жагсаалтын хувьд тус хамтлагийн гаргасан цомгууд 2018 оны тавдугаар сараас хойш дөрвөн удаа нэгдүгээрт бичигджээ. Энэ удаагийн уран бүтээлээрээ шилдэг дууны жагсаалтыг дахин тэргүүлснээр шилдэг дуу болон цомгийн жагсаалтыг нийт зургаан удаа тэргүүлсэн амжилтыг үзүүлээд байна.


Харин “My Universe” дуу нь “Coldplay” хамтлагийн “Billboard”-ын шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж буй хоёр дахь уран бүтээл болсноороо онцлогтой юм.  


“My Universe” дууны үг англи, солонгос хэл дээр бичигдсэн бөгөөд продюсерээр Макс Мартин ажиллажээ. Энэхүү дуу нь “Coldplay” хамтлагийн энэ сарын 15-нд гаргах “Music of the Spheres” нэртэй ес дэх цомгийн уран бүтээл болох юм.

Related news