НҮБ 941 мянга гаруй сиричүүдэд хүмүүнлэгийн тусламж хүргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-07-08 11:29:30

НҮБ. /Xinhua/. НҮБ болон түүний түнш байгууллагууд 2016 он гарснаас хойших хугацаанд бүслэлтэд байгаа болон хүрч очиход хэцүү газар нутгуудад оршин суудаг 941 мянга гаруй сиричүүдэд хүмүүнлэгийн тусламж хүргэлээ гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик мэдэгдэв.

“Олон хүнд нэг бус удаа тусламж үзүүлсэн бөгөөд хүмүүнлэгийн тусламжийн нийт 64 цувааг 822 мянга гаруй хүнд хүргэлээ. Үүний зэрэгцээ Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн НҮБ-ын агентлаг "Ярмук" хуаранд байрлаж буй Палестины дүрвэгсэд зэрэг нийт 19 мянга гаруй хүнд хүмүүнлэгийн тусламжийн 30 цувааг илгээсэн” гэж тэрбээр мэдэгджээ.

Түүнчлэн Дэлхий Хүнсний хөтөлбөрийн зохион байгуулсан ажлын хүрээнд Сирийн Дейр-эз-Зор хотын баруун дүүрэгт бүслэлтэд ороод байгаа иргэдэд 1140 тонн тусламжийн барааг агаараас 64 удаа хаясан байна.

Д.Нямтулга

 

Related news