Хятадад төмөр замын нүүрс тээвэрлэлт 25 хувиар ихэсжээ
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ/. “Хятадын Үндэсний Төмөр замын групп” ХХК-иас өнгөрсөн сарын нүүрс тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаар танилцуулав.
Тодруулбал, энэ оны 10-р сард Хятад улсын төмөр замаар 122 сая тонн эрчим хүчний нүүрс тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар, өмнөх сар болох 9-р сараас 21 хувиар ихэссэн үзүүлэлт болсон байна.
Өнгөрсөн 10-р сараас эхлэн энэ өвөл болон ирэх хаврын улиралд хэрэглэх эрчим хүч үйлдвэрлэх, дулааны хэрэгцээнд зориулсан нүүрс нийлүүлэх тусгай кампанит ажлыг дэмжиж ажиллажээ.
Улмаар 10-р сарын эцсийн байдлаар, улсын хэмжээнд төмөр замаар шууд нийлүүлэлт хийдэг 363 үйлдвэрийн нүүрсний нөөцийн дундаж хэмжээ 19.1 хоног болж өмнөх 9-р сараас 5.1 хоногоор нэмэгдсэн байна.