Стандартчилалын байгууллагын удирдах ажилтнуудын зөвлөлгөөн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-07-09 11:17:26

Хөвсгөл аймагт Стандартчилалын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөнд 21 аймгийн болон стандартчилал хэмжилзүйн газрын улсын стандартын салбарын ажилтнууд оролцож Хөвсгөл аймгийн Хүнсний манлай үйлдвэр “Аяны жолоо” компаний үйл ажиллагаатай танилцлаа.

 Монгол улсад стандартчлалын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор Европын төсөл хэрэжиж байгаа бөгөөд төслийн хүрээнд олон ажил зохион байгуулагдаж байгаагийн нэг нь тус зөвлөгөөн юм. Зөвлөгөөнд оролцож  байгаа аймаг бүрийн шинжээчид стандартын шаардлага хангасан  үйлдвэртээ өөрийн гэсэн итгэмжлэгдсэн лабораторитой онцлог давуу тал, олон туршлага судлахуйц зүйлүүд байгааг  “Аяны жолоо” компаний үйл ажиллагаатай танилцахдаа онцолж байлаа.              

           Б.Гантуяа

Related news